Random post

Баасан гаригийг архигүй өдөр болгох санал боловсруулжээ

{[['']]}
Баасан гаригийг архигүй өдөр болгох санал боловсруулжээ
' Энэ жил урьд өмнөхөөс хүйтэн өвөл болж байгаагийн хэрээр осол гэмтлийн тоо ч өмнөх оноос нэмэгджээ. Сүүлийн 10 хоногийн байдлаар осол гэмтлийн 5386 тохиолдол бүртгэгдсэн байна.
Гэмтлийн эмнэлэгт үйлчлүүлэх иргэдийн тоо 2008 оноос хойш 25 хувиар өссөний дээр архинаас үүдэн гардаг осол гэмтэл ихэссэнийг эмч мэргэжилтнүүд онцолж байна. Тиймээс осол гэмтлийг бууруулахын тулд долоо хоног бүрийн баасан гаригийг архигүй болгох саналыг Эрүүл мэндийн яамнаас гаргаж, Засгийн газрын хуралдаанд оруулахаар болсон гэнэ. Мөн эрүүл мэндийн салбарынхан өөрсдөө санал гаргаад нийслэл хотын зам талбайг халтиргаа гулгаанаас нь салгах ажлыг өрнүүлэхээр болжээ.
Д.ЦЭЭНЭ
Share this game :

No comments:

Post a Comment

 
Support : Creating Website | Johny Template | Mas Template
Copyright © 2013. newnews - All Rights Reserved
Template Created by Creating Website Published by Mas Template
Proudly powered by Blogger